"Sanctions Compliance" програм нь МУТСТХ-ийн хэрэгжилтийг хангаж, торгууль шийтгэлээс урьдчилан сэргийлэхээс гадна харилцагчийг богино хугацаанд таньж мэднэ.
Манай програм нь вебд суурилсан технологийн шийдэл бөгөөд тухайн байгууллагын холбогдох системтэй интеграци хийх боломжтой.
Монгол Улсад зохицуулалтын технологи боловсруулж буй анхдагч, мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлээр эрдмийн зэрэг хамгаалсан, санхүүгийн салбарт ажиллаж байсан туршлагатай хамт олон.
НҮБ, ЕХ, OFAC, Дэлхийн банк...
(121,900 мэдээлэл)
Монгол-6,490, Гадаад-59,757
(66,247 мэдээлэл)
Монгол, Гадаад
(1,350,000 мэдээлэл)
(210 мэдээлэл)
“Sanctions compliance” нь олон улсын хориг, улс төрд нөлөө бүхий этгээд, тэдгээрийн хамаарал бүхий болон нэгдмэл сонирхолтой этгээдийн мэдээллийг агуулсан хайлтын систем юм. Системд агуулагдаж буй мэдээ, мэдээллийг тогтмол хугацаанд баяжуулж, шинэчилдэг. Харин системд агуулагдаж буй хориг жагсаалтын хувьд үндсэн эх сурвалжаас програмын түвшинд автоматаар шинэчлэгддэг.
Мэдээлэх үүрэгтэй этгээд нь НҮБ-ын Аюулгүйн зөвлөл болон эрх бүхий байгууллагаас мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх, үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхийг санхүүжүүлэхтэй тэмцэхтэй холбогдуулан гаргасан санхүүгийн хориг арга хэмжээг Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 6 дүгээр зүйл болон холбогдох бусад хууль, журамд заасны дагуу хэрэгжүүлэх үүрэгтэй.
Энэхүү хориг жагсаалтад нэр нь багтсан хүн, хуулийн этгээд, аливаа бүлэг, нэгдэлд үйлчилгээ үзүүлэхийг хуулиар хориглосон.
“Sanctions Compliance” системд НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс гаргасан хориг жагсаалт /UN consolidated sanction list/, Европын холбоо /EU consolidated sanction list/, Дэлхийн банк /World Bank debarred list/, Азийн Хөгжлийн Банк /ADB debarred list/, Европын сэргээн босголт, хөгжлийн банк /EBRD debarred list/, Интерпол /Interpol red notices/, Америкийн Нэгдсэн Улс /FINCEN болон OFAC consolidated list/, Оросын Холбооны Улс, Австрали, Их Британи зэрэг улсын хориг жагсаалтыг агуулсан бөгөөд эдгээр хориг манай системд тогтмол хугацаанд, автоматаар шинэчлэгддэг.
“Sanctions Compliance” системд холбогдох хууль тогтоомжид заасан Монгол Улсын төрийн өндөр албан тушаалтан, тэдгээрийн хамаарал бүхий этгээд болон нэгдмэл сонирхолтой этгээдийн мэдээллийг агуулсан байдаг. Дотоодын улс төрд нөлөө бүхий этгээдээс гадна гадаад улсын улс төрд нөлөө бүхий этгээдийн мэдээллийг системд тогтмол оруулж, шинэчилдэг.
Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 6 дугаар зүйлд заасны дагуу мэдээлэх үүрэгтэй этгээд нь огцом өөрчлөгдсөн их дүнтэй, эдийн засаг, хууль зүйн илт үндэслэлгүй, улс төрд нөлөө бүхий этгээдийн нэр дээр хийсэн, мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиг үүрэг бүхий олон улсын байгууллагаас мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хяналтын хангалтгүй тогтолцоотой гэж тодорхойлогдсон улсаар дамжуулан хийсэн гүйлгээнд тусгай хяналт тавихаар заасан байдаг. Мөн тусгай хяналт тавих гүйлгээний талаар мэдээлэх үүрэгтэй этгээд нь нэмэлт мэдээлэл, тайлбар гаргуулах, гүйлгээ, бизнесийн харилцааны зорилго, мөн чанарыг боломжийн хүрээнд шалгаж, үр дүнг бичгээр хадгалахаар хуульд заасан байдаг.
Мэдээлэх үүрэгтэй этгээд нь харилцагчийн эрсдэлийн түвшинг үнэлж, өндөр эрсдэлтэй харилцагчийг таньж мэдэх нарийвчилсан үйл ажиллагааг авч хэрэгжүүлэх үүрэгтэй.
Үүнээс гадна дараах харилцагчийг өндөр эрсдэлтэй харилцагчийн нэгэн адил авч үзэхээр заасан: